VSAT систем

Very Small Aperture Terminal- хамгийн бага хэмжээтэй төгсгөлийн төхөөрөмж буюу VSAT систем нь тоон технологи бүхий сансрын холбооны систем юм, Энэ систем нь хуучин ашиглагдаж ирсэн сансрын холбооны системтэй ижил зарчимтай зөвхөн жижиг газрын станц ашигладагаараа онцлогтой. VSAT систем гарч ирснээр газрын станцыг дурын газар шилжүүлэн байрлуулах боломжтой,төхөөрөмжийн овор хэмжээ бага,үнэ өртөг бага,бүх төрлийн мэдээллийг дамжуулах боломжтой зэрэг олон давуу тал гарч сансрын холбооны системийн хувьд нэг эргэлт гарсан гэж үздэг. C болон Ku цараанд голчлон ажилладаг. VSAT-сүлжээг цэгээс цэгт буюу тор хэлбэрийн сүлжээгээр байгууладаг.Газрын станцууд хиймэл дагуулаар дамжин шууд өөр хоорондоо холбогдох учраас төхөөрөмжийн чадал,антенны овор хэмжээ нь станц бүрийн хувьд өөр хоорондоо холбогдоход хүрэлцэхүйц байх ёстой.Эдийн засгийн хувьд харьцангуй үнэтэй сүлжээ. цэгээс олон цэгт буюу од хэлбэрийн сүлжээ