VSAT систем

Газрын станцууд хиймэл дагуулаар дамжин шууд өөр хоорондоо холбогдох учраас төхөөрөмжийн чадал,антенны овор хэмжээ нь станц бүрийн хувьд өөр хоорондоо холбогдоход хүрэлцэхүйц байх ёстой.Эдийн засгийн хувьд харьцангуй үнэтэй сүлжээ. цэгээс олон цэгт буюу од хэлбэрийн сүлжээ.Энэ сүлжээний хувьд станцууд төв газрын станцаар дамжин өөр хоорондоо холбогдоно. Төв станц нь үнэ өртөг ихтэй бусад нь овор хэмжээ бага жижиг станц байх боломжтой. Нэг хиймэл дагуулаар дамжуулан хэд хэдэн газрынстанц хоорондоо холбогдох ыг олон цэгийн хүртэмжит систем гэдэг ба энэ нь дотроо хэд хэдэн хэлбэрээр хэрэгжинэ.TDMA/хугацааны хуваалттай олон цэгийн хүртэмжит/ Газрын станцууд ижил давтамж ашиглан өөр өөр хугацаанд дагуул руу дохио дамжуулан мөн энэ зарчмаар хүлээн авна.Зөвхөн тоон системд ашиглагдана. Хугацааны тухайн агшинд хиймэл дагуулын транспондерийг аль нэг станц эзэмшинэ..Дараагийн хугацаанд өөр станц гэх мэт дохио хугацааны хувьд хуваарилагдан дамжигдана.. Синхрончлол заадал шаардагддаг.Учир нь аль станц эхэлж дохио дамжуулах,дамжуулах дохио нь ямар хугацаа шаардах, дараагийн станц хэдийд дохио дамжуулах зэргийг удирдлагын ерөнхий нэг станцаас хянах шаардлагатай байдаг.Транспондерийн зурвас ашиглалт сайн,станцуудын тоог олшруулах ,бүх төрлийн тоон мэдээллийг дамжуулах боломжтой зэрэг давуу талтай.